Нэгэн үе Монголын үндэсний олон нийтийн телевизийн дэлгэцнээ “Хэцүү анги” хэмээх монголын уран сайхны олон ангит кино нь үзэгчид, залуусыг байлдан дагуулж байсан билээ. Тус кинонд ангийн хөөрхөн охин, нууцхан хайрын эзний дүрээр ажиллаж олонд танигдсан хөтлөгч Э.Уянга хэмээх бүсгүйг мэдэхгүй хүн байхгүй бизээ.Бага наснаасаа л телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч байсан тэрээр хүүхэд насандаа өөрийн ирээдүйн мэргэжлээ сонгоод авсан азтай нэгэн билээ. Монголд томоохонд тооцогдох UBS телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэх телевизүүдэд ажиллаж өдгөө амжилт дүүрэн, карьер өндөр яваа нь бахархууштай.
Хөтлөгч бусгүй ганц бие ээжийн амьдралыг сонгосон бөгөөд энэ сонголт нь түүнд амар амгалан байдлыг авчирсан гэдгээ цахим хуудаснаа үе үехэн илэрхийлдэг. Тэрээр шантралгүй их ажилласны үр дүнд халуун орноор найзуудтайгаа зугаалж явна. Хэзээнээс алиа хошин зантай бүсгүй “нохой шиг ажиллаад ПУКЕТ-д ирлээ “гэжээ.