Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»НОМИН ХОЛДИНГ КОМПАНИЙН ХАРЬЯАЛАЛ БҮХИЙ “ЭКО ОЙЛ” ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
Папарацци

НОМИН ХОЛДИНГ КОМПАНИЙН ХАРЬЯАЛАЛ БҮХИЙ “ЭКО ОЙЛ” ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/11/2024Шинэчилсэн:03/11/2024Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 35 аж ахуйн нэгжийн 278 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байна.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатахуун түгээх станц “Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага”-ыг дагаж мөрдөх ёстой.

 

Энэхүү стандарт нь 2013 оны 12-р сарын 19-ны өдөр батлагдан 2014 оны 01-р сарын 28-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Уг стандартын 4.2-т ШТС-ын барилга, байгууламж,  технологийн тоног төхөөрөмж нь галын аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, экологийн болон хөдөлмөрийн нөхцлийн нийтлэг шаардлагууд, энэхүү стандарт болон бусад холбогдох байгууллагаар боловсруулан, хянуулж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаж, суурилагдан ашиглалтад хүлээлцсэн, тээврийн хэрэгслийг цэнэглэх зорчигдод тав тухтай, шуурхай үйлчлэх, аюулгүй, найдвартай ажиллагааны нөхцлийн бүрдүүлсэн байна. хэмээн заажээ.

Тэгвэл энэхүү заалтыг зөрчсөн буюу зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж буй ШТС Улаанбаатар хотоос Баянзүрхийн товчоо орох замд  үйл ажиллагаа явуулж байна.

НОМИН ХОЛДИНГ КОМПАНИЙН ХАРЬЯАЛАЛ БҮХИЙ “ЭКО ОЙЛ”  ХХК-н  шатахуун түгээх станц нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа боловч ямар ч зөвшөөрөл аваагүй ажээ.

 

Буруутгагдаж буй этгээдэд тайлбар хийх боломж олгоно гэж сэтгүүлчийн ёс зүйд заасан байдаг. Бид ёс зүйгээ баримтлан  энэ талаар тус байгууллагад ажиллаж байгаа ажилчдаас тодрууллаа.

Харамсалтай нь бидэнд хариулт өгсөнгүй.

Тэгвэл ийнхүү зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулиар олсон орлогыг нь хураадаг.
Тодруулбал,

7.14 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих

1.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Газрын тосны бүтээгдэхүүнийг:

2.1.импортлох;

2.2.үйлдвэрлэх;

2.3.худалдах;

2.4.тээвэрлэх;

2.5.хадгалах техник, технологи болон аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон стандарт, дүрэм, нормыг биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Тусгай зөвшөөрөлгүйгээр:

3.1.газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн;

3.2.бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хийг импортолсон;

3.3.жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тайлбар: Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсооно. Гэж заасан байгаа.

 

Өнөөдөр хэн байхаас үл хамааран барилга байгууламж барих гэж байгаа болон үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол эхлээд зөвшөөрөл авдаг. Гэтэл “ЭКО ОЙЛ” ХХК үйл ажиллагаа явуулж эхлэхээсээ өмнө зөвшөөрөл авсангүй. Харин үйл ажиллагаагаа эхэлчихээд зөвшөөрлөө хөөцөлдөж байна.

Хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллагад төр төмөр нүүрээ харуулах уу? Хууль бүгдэд тэгш үйлчилдэг гэдгийг харуулах уу? Гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас авдаг ажээ. бид эргэж мэдээлсээр байх болно.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.