Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Батбаатар:Монголд 35 нам эвсэж, нэгдэж чадвал жинхэнэ хувьсгал болно
Папарацци

Б.Батбаатар:Монголд 35 нам эвсэж, нэгдэж чадвал жинхэнэ хувьсгал болно

Эрхэм админBy Эрхэм админ03/11/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ИЗНН-ын дарга Б.Батбаатар МАН, АН-аас бусад улс төрийн намууд эвлэлдэн нэгдэж, улс эх оронд хувьсгал хийх боломжтой, илүү сайхан хөгжилд хүрэх гарц бий талаар хэвлэлийн хурал зарлан, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж, намуудад иргэнийхээ гуйлтыг өөрийн биеэр хүргэсэн. Намын дарга, удирдлагуудтай нь уулзсан. Энэ оны хоёрдугаар сарын 21-нд дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар намуудын удирдлагуудыг урьсан. Дугуй ширээний уулзалтаар хэрхэн бид эвсэж, нэгдэж улс орноо өөрчлөх вэ гэдэг асуудлыг ярилцсан. Энэхүү дугуй ширээний уулзалтын дараа хоёрдугаар сарын 22-нд улс төрийн намууд хамтарч хэвлэлийн хурал зохион байгуулж, хүч тэнцвэргүй сонгууль зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээлсэн.

Сонгуулийн хууль нь 35 нам эвсэж нэгдэх боломжийн эсрэг батлагдсан байна. Сонгуулийн хуулийн маш олон заалтаар намууд эвсэж, нэгдэх боломжийг хаасан байна. Тухайлбал,

  • 74.2 Шаардлагыг хангасан нам эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна гэсэн байна. Тухайн намд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх. Хоёр нам бүхий эвсэл байвал таван хувийн санал.

 

  • 74.2.4 Гурав буюу түүнээс дээш нам, эвслийн тухай нам эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх

УИХ-ын 2020 оны сонгуулиар нэг сая 475 мянган сонгогч санал өгсөн. Энэ удаагийн сонгуулиар 1.6 сая сонгогч санал өгсөн гэж бодоход, сонгуулийн хуулийг баталсан намууд дангаараа ороход дөрвөн хувийн босго давна гэж тооцсон. Санал өгөх 1.6 сая сонгогчийн дөрвөн хувь буюу 64 мянган саналаар намууд УИХ-д суудалтай болж байна. Хоёр нам эвсвэл таван хувь гээд 80 мянган саналаар УИХ-д суудалтай болно. Гурван нам эвсвэл долоон хувь гээд 112 мянган хүний саналаар УИХ-д суудалтай болж байгаа юм.

Дээрээс нь сонгуулийн тойргийг томсгосон. Гэхдээ сонгуулийн сурталчилгааны хугацааг сунгаагүй. Ийм байдлаар хууль батлагчид өөрсдөдөө ашигтай хууль батлуулсан байна. ИЗНН болон бусад намууд эвсэж сонгуульд орох асуудлаар хичээж ажиллаж байна. Өнгөрсөн 30 жил, 100 жилийн дурсамжаар амьдрахгүй байх шинэчлэлийг бид хүсэж байна. Одоогоор эвсэх асуудал хоёр оронтой тоон дээр яригдаж байна. Өмнөх сонгууль шиг хоёр, гурваараа нэгдмээргүй байна. Цонхны цаадах модон чихэр долоолгохыг болиулъя. Өнөөдрийг бүтээж, өөрчлөгч хүч болъё.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.