Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Артист “Морнингстар”-ын хорих ялыг хэвээр үлдээлээ
Нийгэм

Артист “Морнингстар”-ын хорих ялыг хэвээр үлдээлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/14/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад холбогдох мансууруулах бодис хууль бусаар хадгалсан хэргийн давж заалдах шүүх хурал нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 10-нд хоёр дахь удаагаа хэлэлцээд нэг жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр болсон юм. Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч “Нарны хороолол” дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг анх 2023 оны долоодугаар сарын 26-нд дээрх шүүх хэлэлцээд зорчих эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан. Түүний өмгөөлөгч уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, явцуу хүрээнд зорчих эрхийн хязгаарыг тогтоосон нь сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөхөд хүрч байна” хэмээн давж заалдах гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг гомдлыг 2023 оны аравдугаар сарын 10-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм. Ингэснээр тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 10 хэлэлцээд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид нэг жилийн хугацаагаар ял эдлүүлэхээр болсон юм. Уг шийтгэх тогтоолд Б.Аззаяа болон түүний өмгөөлөгч Л.Соёмбо нар гомдол гаргасны дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн I танхимд тэднийг оролцуулан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.