Дуучин Б.Батцэцэглэн гэхээр үзэсгэлэнт монгол бүсгүй, уртын дуу санаанд тань буух байх. Нийтийн дууны ертөнц олон “гүнж”-тэй. Тэдний нэг нь уртын дууч Б.Батцэцэглэн.
“Хөдөөгийн хээр талд, монгол ахуйг мэдэрч өссөн болохоор би уртын дуу дуулдаг” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан тэрээр цоо шинэхэн уран бүтээлээ үзэгч, сонсогч олноо хүргэжээ.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Батцэцэглэнгийн шинэхэн уран бүтээл болох “Чамдаа зориуллаа” дууг сонсогч олон ихэд шүүмжлэлтэй хүлээн авч байгаа гэнэ. Уг уран бүтээлийн шүлгийг Э.Түдэв, хөгжмийг УГЗ Ш.Өлзийбаяр нар бичжээ.
Ардын болон уртын дууг орчин цагтай хослуулан түүчээлж яваа түүнийг ард түмэн анх удаа шүүмжлэж байгаа гэхэд хилсдэхгүй. Ямартай ч дуучин маань шинэхэн дуугаа олны сонорт хүргэсэн нь “хатуухан” шүүмжлэлийг тойрсонгүй.