…Залуу ч явсан сайхан ч явсан миний ээжий…” гээд дуулаад эхэлбэл үргэлжүүлээд дуулах хүн цөөнгүй байх. Энэ хорвоо дээр эх үрийн хайраас илүү үнэн хайр үгүй билээ. Ээжийгээ магтан дуулсан олон сайхан дуунууд байдаг. Тэднээс бид энэ удаа хүн бүрийн мэддэг Ж.Ишгэнхүүгийн шүлэг, Я.Нямсайханы хөгжим “Эхийн тухай дуу” дууг онцлоллоо. Олон дуучид өөрөө өөрийнхөө амилуулсаар ирсэн уг дуу сүүлдээ “Миний ээжий” нэртэй болсон. Хамгийн анх олны хүртээл болгосон дуучдын дуу хоолойгоор үзэгч түмэн хүлээн авсан байдаг ч дууг шинэчлэн дуулах залуу дуучидын үүрэг гэж ойлгож болно. Ингээд та бүхэн “Эхийн тухай” дууг хэн сайн амилуулсныг дор бүрнээ тунгаах буй за…
Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Энхзулын хүү, МУСТА Э.Чинбаяр “Эхийн тухай дуу”
https://www.youtube.com/watch?v=Cfu8OWBNuu8
Дуучин Эрдэнэцутгалын Уянга “Миний ээж”
Дуучин Э.Баянмөнх, Э.Буянмөнх “Миний ээж”
https://www.youtube.com/watch?v=WsDXC_kvznM
Өглөө бүр ижийдээ залбирвал үйлс бүтэмжтэй гэлцэх. Ижийгээ бодож залбирсан хүн муу үйл хийнэ гэж үгүй. Муу үйл хийдэггүй хүний сэтгэл нь амар амгалан, аз жаргалтай байх шиг. Ижийгээ бодож сонсоорой…
Бэлтгэсэн Б.Мөнхжаргал