“Тоонот” студийн уран бүтээлч Jason-г мэдэхгүй хүн үгүй. “Хавар та хоёрт хайртай”, “Marry me” гээд түүний дуунуудыг залуучууд андахгүй.
Жүжигчин мэргэжилтэй тэрээр сүүлийн үед кино, уран бүтээл хоёроо зэрэгцүүлэн авч явах болсон. Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлгийн зураг авалт албан ёсоор эхэлсэн байна.
Реппер залуу мөрдөгч Мандахын дүрд дахин тоглохоор болжээ.Тал бүрийн авъяаст залууд амжилт хүсье.