Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»АРЧААТАЙ ЭМЭГТЭЙ ба АРЧААГҮЙ ЭМЭГТЭЙ
Зөвөлгөө

АРЧААТАЙ ЭМЭГТЭЙ ба АРЧААГҮЙ ЭМЭГТЭЙ

admin123By admin12303/09/2019Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АРЧААТАЙ ЭМЭГТЭЙ ба АРЧААГҮЙ ЭМЭГТЭЙ

Гоё, мундаг, арчаатай хүүхэн гэдэг нь НАСНААСАА залуу харагддаг (ингэхэд наснаасаа залуу харагдаж яах гэж байгаа юм бол 🙂 ) өвлийн хүйтэн, халтиргаатай өдөр ч өндөр өсгийт өмсдөг, маш мундаг ажил эрхэлдэг, тэр мундаг ажлынхаа хажуугаар йога хүртэл хийдэг, бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөж чаддаг хүн бололтой үгийг саяхан уншлаа 🙂

Хэн ч БҮХ ТАЛААРАА хүлээн зөвшөөрөгдөхүйц байдаггүй. Пикассо, Толстой, Эйнштэйн ч түмэн дутагдалтай байсан. Бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөх чармайлт бүх талын ДУТУУ үр дүнг авчирдаг.

Олны танил болох, бичсэн номоо үй түм зарах, хүмүүсээс үргэлж ГОЁ сайхан гэдэг магтаал сонсох нь амжилт биш! Хэтэрхий ХИЧЭЭСЭН байдлаас сул дорой сэтгэл л мэдрэгддэг. Дутуугийн мэдрэмж ихсэхээр л хүн юм бүхэн дээр өөрийгөө ХҮЧИЛДЭГ болчихдог шиг билээ. Өөрт нь тохироогүй ажлыг ч шүд зуун хийгээд л, өөрт нь төвөгтэй хувцсыг ч байнга өмсөөд л.

Арчаатай, мундаг, хүчирхэг эмэгтэй гэдэг нь АМЖИЛТАД хүрсэн эмэгтэй биш ээ. Биеэ үргэлж гоё авч явдаг хүүхнүүд ч биш. Гэр бүлийнхээ төлөө, ажлынхаа төлөө өөрийгөө золиослох зоригтой, гадаад байдлаасаа болж гоочлуулахаас эмээдэггүй, нийтийн таашаалд зохицох гэж зовдоггүй, төвшин төлөв зантай, үг хэлээ цэгнэж мэддэг хүүхнийг хэлнэ. Тэднийг л “ямар COOL юм бэ” гэж боддог шүү 🙂 
Өнөөдөр эмэгтэйчүүдийн ЭРХ-ийн өдөр. Гэр бүлийн хүчирхийлэл, охид хүүхдүүдийг хүчирхийлж буй хэрэг зэрэг зайлшгүй ярих ёстой сэдвүүдээр цөөнгүй хүн үзэл бодлоо илэрхийлж буй учраас (тэдэнд түмэнтээ талархая!) яригдахгүй байгаа зүйлийн тухай бичих гэсэн юм.

ХҮЧИРХИЙЛЭЛ бол өргөн утгатай үг. Бие махбодын хувьд эмэгтэйчүүд, хүүхдүүд эрчүүлийн зүгээс хүртдэг тэр зүйлийг л зөвхөн хэлдэггүй. Эмэгтэйчүүд нэгнээ АРЧААТАЙ АРЧААГҮЙ гэж “ангилах” нь бас ХҮЧИРХИЙЛЭЛ юм. Хүчирхийлэл гэдэг бол АТААРХАЛ. Хүчирхийлэл гэдэг бол ХОРОН ЗАН, ГҮТГЭЛЭГ. Хүчирхийлэл гэдэг бол цуурхал, хов жив.

Тийм ээ, ЭМЭГТЭЙЧҮҮД БИД Ч ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ хүчирхийлдэг. Үг яриагаараа! Сонжооч, шооч харцаараа!

Эмэгтэйчүүд бид эмэгтэйчүүдээ төдийгүй өөрсдийгөө ч хүчирхийлдэг. Сайхан харагдахын тулд золиос хэрэгтэй гэдэг үгийг хэчнээн ч уншив даа. “Гоё байхын тулд гоо сайхны эмчилгээний өвдөлтийг ч тэсэх ёстой!!!! (гэх мэт) Ядуу, царай муутай, муухай харагдчих вий гэхээс үхтлээ айдаг нь бидний бас нэгэн ЭРХ чөлөөгүйдэл юм.

Ер нь, бусдын ГАДААД ТӨРХ-ийг ХЭТ анхаардаг хүн л өөрийн гадаад байдалд ХЭТ анхаарах магадлал өндөр. Гэтэл бусдын гадаад байдалд ач холбогдол өгдөггүй хүн өчнөөн олон бий. Жишээлбэл, над мэтийн 🙂 хүмүүс бол: хэт дэгжирхсэн, гадаад байдалдаа дэндүү анхаарсан, ёолкны мод шиг эрчүүд, хүүхнүүдийг огтхон ч хүндэлдэггүй. Хоосон хүн л дүүрэн харагдах гэж их хичээдэг.

Хамгийн гол нь, олон юмыг зэрэг хийдэг хүн олон юмыг дутуу хийдгийг анзаарсан уу?

Атаагүй, ХОРОН зангүй (энэ маш чухал!) зөв хүмүүжилтэй хүүхнүүдийг л жинхэнээсээ насанд хүрсэн эмэгтэй гэж хэлнэ. Учир нь ийм эмэгтэйчүүд оюун санааны ХҮЧИРХЭГ дархлаатай төрсөн байдаг. Тэд өөрөөсөө өөр байх гэж хичээдэггүй, ӨӨРТӨӨ АМАР байж чаддаг.

50 настайдаа биеийн жин ямар байгаа нь хүнийг тодорхойлохгүй. Том компани байгуулсан, олон зохиол бичсэн эсвэл ном орчуулсан, алдаршсан энэ тэр бол сүйдтэй юм биш. Харин энэ хүртэлх насандаа ЭМЭГТЭЙ ХҮН та бодлогогүй үг яриагаараа хэдэн хүнийг гомдоосон, хэдэн хүний ариун нэр төр, зүрх сэтгэлд халдсан, хараан зүхсэн бэ гэдэг л таны “ҮЗҮҮЛЭЛТ”. Бид бүгд амны алдас хийдэг л дээ. Гэхдээ энэ тоо бага байх тусмаа амжилт юм. Тодруулбал, НҮГЭЛ бага үйлдэж амьдарсан бол тэр жинхэнэ АМЖИЛТ.

Дашрамд хэлэхэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчиндсэн эрчүүдийг би үзэн яддаг. Тэднийг буудчихаасай, цаазлаасай гэж бодох нь ч хүртэл бий. Гэвч ХҮЧИРХИЙЛЭЛ-ийг зөвхөн эм хүйстэн хүртдэггүй. Эрчүүд цэрэгт “дэглүүлэн” өрөөл татанхай болж, хөвгүүд гудамжинд зодуулж, лам хөвгүүд хүртэл ариун номын өргөөндөө хүчиндүүлж, аавууд ажил дээрээ дээрэнгүй дарга нарт дарамтлуулан хүчирхийлүүлэх нь бий.
“Мөнгө бага олдог, арчаагүй” гэдэг үгээр ямагт хатгуулдаг эрчүүд ч эхнэртээ тасралтгүй загнуулж, яс янгинтал яншихыг нь (Урианхай зохиолчийн үг шүү!) хүлцэх хэрэг гардаг нь хүчирхийлүүлж буй хэрэг мөн. Хүчирхийлэл мунхаглалаас төрдөг, бүх цаг үед байсан, энэ дэлхийн бүх улс оронд ялгаагүй. Хүний мөн чанартай холбоотой асуудал. Энэ үгийг өргөн утгаар ойлгохын цагт эмэгтэйчүүд бид ч нэгнээ хүчирхийлдгийг анзаарна.

АРЧААТАЙ эмэгтэй та АРЧААГҮЙ эмэгтэй байдаггүйг ойлго! Тухайн хүн юунд БҮХ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ зориулчихаад яваагаас л шалтгаалж байгаа. Байнга гоё байх нь байнга зураг зурахаас амархан.
“Гялалзаж” харагдах сонирхолгүй, шашинлаг хүүхнийг арчаагүй гэж дүгнэвэл мунхаг явдал болно. Тэгээд ч олон юмыг зэрэг амжуулдаг гоё хүн байхаас САЙН ХҮН байх нь илүү хэцүү. Дотоод хүч ихтэй, жинхэнэ COOL хүүхнүүд бусдад бараг анзараагддаггүй. Тэд юм юмыг амжуулах чадваргүйдээ биш тийм сонирхолгүйдээ л энгийн байдаг. Даруу санагдах гэсэндээ л үнэтэй хувцаснаас татгалзсан юм биш, угаасаа том зорилготой хүнд бусад бүх зүйл жижиг санагддаг болчихдог. Зорилго нь л таашаал нь болоод хувирчихсан хүмүүсийг бид шүүж хүчрэхгүй.

Шүүх гэснээс, ШҮҮМЖЛЭЛТ сэтгэлгээг чухалчлан үздэг цаг ирсэн. Шүүмжлэлт сэтгэлгээ бол хөгжихийн эхлэл. Гэхдээ бусдыг өөрчлөх гэхээсээ өөрийгөө хөгжүүлэхэд илүү хэрэгтэй зүйл юм. Энэ бол олж харсан бүхнээ чанга дуугаар зарлахын, хүмүүсийн алдаа дутагдал бүрийг ИЛЧЛЭХ-ийн нэр биш. Хэн нэгний өөг хараад өөрөө тийм болохгүйн төлөө тэмцэхийг л хэлж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд хүргэе, охид оо!

Жич: Сарын өмнө Тайландын МОCA галерейд авахуулсан энэ зургуудаа зориуд сонгосон учир нь миний ард байгаа бүтээлүүд ЭМЭГТЭЙ таныг бүрэн илтгэж чадах болой 🙂

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Наймдугаар сарын ордуудын зурхай

08/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.