Монголын хип хопод аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн гол төлөөлөгчдийн нэг бол реппер, продюсер Desant юм. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа хөгжимд дурлаж, 10 жилээ төгсөх үеэсээ буюу 2005 оноос анх сонсогчдод дуугаа хүргэж эхэлжээ.
Тэрээр тоглолтынхоо тухай “…Энэ тоглолтон дээрээ хөгжим, тайз, дэлгэц, найруулга, уур амьсгал гээд ер нь юу л байна бүгдийг нь тулгана. Бацаан байхаасаа л ийм тоглолт хийхийг хүсдэг байлаа…” гэсэн. Монголын хип хопийн “Big fish” тэрээр тун удахгүй буюу 06-р сарын 08-нд тоглолтоо төв цэнгэлдэх хүрээлэнд толиулахаар болсон. Түүний тоглолтонд олон олон сюрпризүүдээс бүрдэж байгааг хэвлэлийн бага хурлаараа зарлалаа.
“Хамгийн нүсэр тайз”-аас эхлэх тэдний шинэлэг найруулга, зочин уран бүтээлчид гэх мэт тоглолтын сюрпризуудыг “Big Fish” тоглолтонд очиж мэдрэхийг урьж байна.