“DOZ энтэртаймэнт”-ийг байгуулж гэр бүлээрээ урлагт зүтгэж яваа эрхэмүүд бол МУГЖ Ш.Доржсүрэн, МУСТА, А.Мөнгөнзул нар юм. Чанартай, чансаатай бүтээлүүдээрээ үзэгч олноо баясгадаг тэд уран бүтээлийн олз омог дүүрэн байгаа.
“DOZ энтэртаймэнт”-ийн тэргүүн хатагтай А.Мөнгөнзул жүжигчний уран чадвараасаа гадна загварын ертөнцөд моделиудаас дутахгүй гэдгээ батлав.Мэргэжлийн моделиас үл дутах тэрээр үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэндийн нүүр царайгаар ажиллаж байгаа гэнэ.