Монголын үргэлжилсэн үгийн зохиолын том төлөөлөгч, анхны роман бичсэн зохиолчийн нэг бол Чадраабалын Лодойдамба юм. Түүний “Тунгалаг Тамир” роман нь монгол болон гадаадын уншигчдын өргөн талархал хүлээсэн ба энэ роман нь зууны шилдэг роман болсон.
Ч.Лодойдамбын хүү Галбадрах аавынхаа тухай яриа хууч өргөж нэвтрүүлэгт оролцож байх үедээ манай дуранд ийнхүү өртжээ.
Тэрбээр Гадаад хэргийн яамны НҮБ-ыг хариуцсан ажилтан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гадаад бодлогын зөвлөх, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон улсын харилцааны эдийн засагч, дипломатч хүн юм.