Үзэгчдийн дуртай дэлгэцийн олон уран бүтээлийг туурвисан “Фантастик” продакшны залуус амжилттай яваа залуучуудын эгнээд зүй ёсоор багтана. Тус продакшныг 2008 онд нэгэн үеийн найзуудын санаачилга, тэдний хүсэл мөрөөдлийн нэгдлээр байгуулсан билээ. Тэд найзуудынхаа хуримд баг бүрэлдэхүүнээрээ нижгэр найралдаг. Энэ жилийн хуримын эзнээр Э.Алдар тодорсон бололтой. Түүний хөөрхөн гэргий Б.Хулан хуримын даашинзныхаа сонголтыг хийж яваа сурагтай.