УИХ-ын ес дахь удаагийн танхимд улс төрийн “угсаа залгамжлагч”-ид хэд хэд байгаа. Тэднийг бид эхнээс нь олноо мэдээлж байна.
УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Уянгахишиг төр түшилцэхээр 32 эмэгтэй гишүүний нэгээр сонгогдсон.
Аавтайгаа ихэд адилхан тэрээр улс төрд угсаа залгамжлах нь энэ. Тэрээр ХБНГУ-ын Боннын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд Хууль зүйн товчоо байгуулан ажиллаж байжээ.
Харьцуулсан эрх зүйн магистр, санхүү, бизнесийн салбарт мэргэшсэн, туршлагатай хуульч эмэгтэй гэнэ шүү.