Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад УИХ 76 биш 126 гишүүнтэй болсон. Өмнөх 76 гишүүн нь арай гэж багтдаг байсан төрийн ордон өдгөө 126 гишүүнээ багтаах гэж үйлээ үзэж байгаа гэнэ шүү.
Хуучин гишүүд нь өрөөгөө суллаагүй нь улмаас одоог хүртэл зарим гишүүд нь өрөөгүй төрийн ордны коридорыг “метрлэж” энд тэндхийн өрөө хэссэн шиг өрөвдөлтэй өдөр хоногуудыг өнгөрөөж байна.
Улсын их хурлын гишүүдээ багтаах гээд төрийн ордонд ажилладаг зарим алба хаагчдын түр өөр албан байгууллагын өрөө рүү “ цөлж” тэнд түр оффис болгож байгаа аж. Мөн шинэхэн гишүүд нь өрөөгөө голоод өөр өрөө авна хэмээн хэсэн бүлэг нөхдийг сандаргаж байгаа аж.