Жүжигчин О.Дөлгөөн нэг танихгүй хүн над руу “яаж чам шиг үргэлжийн жаргалтай амьдрах вэ” гэсэн захиа илгээжээ…
“Миний амьдрал үргэлжийн жаргалтай инээсэн зураг хөгжилтэй стори шигээ байдаггүй ээ. Заримдаа хууртана, алдана, урам хугарна, гүтгүүлнэ, амьдралаас явах нэг нь явна, мөнгөгүй болно, шантарна, ганцаардана гээд амьрал утгагүй санагдаж нүдээ бүлцийтэл уйлсан өдрүүд олон… Цаашдаа ч тэгэх л байх….Гэхдээ энэ л гунигтай мэдрэмжүүд жаргалтай үеүдийг улам тодруулж үнэ цэнийг нь өсгөдөг байх. Зовлон байхгүй бол жаргалын үнэ цэнэ юунд байх билээ…Ихэнхи хүн зовлонгоо ганцаараа гэтэлж жаргалаа бусадтай хуваалцдаг… Үүрдийн гэж байхгүй хорвоод цаг хугацаанд бүхнийг даатгаад уйлсан ч инээсэн ч өөрийнхөөрөө энэ амьдралыг туулж л явна. Амьдрал өөрөө мэдрэмжийн цуглуулга гэж боддог доо .Шинэ өглөөний мэнд! ” гэжээ
