Жүжигчин П.Шүүдэрцэцэг Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ.
Энэ талаараа “Инээх, уйлах, баярлах, догдлох, гайхах, огших, сандрах, бараг хүнд байж болох бүх мэдрэмжийг нэг дор аваад байна аа .Урлагт хөл тавиад 16жил болжээ… Ямар урт цаг хугацаа вэ, ямар сайхан мэдрэмж вэ, Тууштайгаар хөдөлмөрлөж, зогсолтгүй зүтгэж, арагш биш урагш алхахыг тэмүүлсээр, шантралгүй, хувирашгүй сэтгэлээр нэг л зүйлдээ тууштай байсны минь шагнал болов уу….
Үнэхээр санаанд оромгүй гэнэтийн хэрнээ, гайхалтай өдөр байлаа.
Үгээр хэлэхийн аргагүй жаргалтай, баяртай байна.Төдийгөөс өдий хүртэл хамт байж, итгэж, дэмжиж, үнэлж, хүндэлж, уйлахад минь хамт шаналж, баярлахад минь хамт хуваалцаж, унахад минь түшиж, ургахад минь услаж, урмаар тэтгэж, хайраа мэдрүүлж үргэлж хайрлаж, халамжилж, хамгаалж байдаг та нартаа маш их БАЯРЛАЛАА .
Итгэл сэтгэлийг нь алдахгүй улам их ХИЧЭЭХ болно оо Монгол Үндэсний Баяр Наадмынхаа битүүний энэ сайхан өдөр Соёлын Яамнаасаа Соёлын Тэргүүний ажилтан (СТА) цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
Гүн Талархал илэрхийлье! Аливаа зүйлд тууштай хандлага л
Амжилтанд хүргэдэг гэдэгт итгэдэг!!!
Бүх зүйлд баярлалаа та нартаа ХАЙРТАЙ ШҮҮ” гэжээ.


