Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Жаргалсайхан:Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг
Папарацци

Б.Жаргалсайхан:Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг

Эрхэм админBy Эрхэм админ07/22/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Б.Жаргалсайхан: ХУРИМЫН ТУХАЙ


Хуримын урилга байнга ирж байна. Би хуриманд очих дургүй. Одооны хурим гэж урилга очсон цагаасаа зочиддоо дарамт учруулдаг. Хатуу үнэнийг хэлье!

Ялангуяа эзэгтэй нар урилга аваад л юу өмсөж, ямар бэлэгтэй очих уу гэдэг бодол дарамт болж эхэлнэ.
За тэгээд нөгөө ресторанд очихоор хөтлөгч гэж хурим базаад мэргэшчихсэн халтуурны хэдэн мөртүүдтэй нэг далбаганасан хошин шогийн ядаргаатай нөхөр бос, суу, дахиад бос, босооч, хурайл, өшөө сайн хурайлаач, алга ташаач, улам чанга ташаа ч дээ гэж тамлана. Тав тухтай ч сууж болдоггүй тамтай хүлээн авалт.

Нөгөө хуримлагч хоёр нь гүнгэрваанд тавьсан шавар бурхад шиг юмнууд сууж байна. Хоол унд өгдөг ч юм уу өрөвдмөөр. Өөрсдөд нь бол гоё л байдаг юм шиг байгаа юм. Суусаар байгаад хөшчихсөн юм болов уу гэхээр босч очоод хувцсаа солиод адилхан цагаан дээл өмсөөд ирнэ. Нөгөө хөтлөгч нь за дээлэнд нь баяр хүргээрэй гээд дахиад дарамтална. Тэр дээл нь уригдсан хүүхнүүдийг ярих яриатай болгодог юм шиг байгаа юм.
За тэгээд микрофон шилжүүлээд өөрсдийгөө танилцуул гэхээр энгэртээ хэдэн төмөр зүүсэн миний үеийн нэг хэнхэг нөхөр домог ярина. Тэрнээс цааш тэвчиж сууж үзээгүй. Бодвол ууцгаадаг байх.
Уг нь хурим бол нэгэн хэв загварын хэлбэрдэлт биш, хуримлаж байгаа хосуудын үзэл, философи нэвт ханхалсан стресс тайлахаар аз жаргал мэдрүүлсэн солиотой шоу байх ёстой. Шашин шүтлэг, зан заншлаасаа хамаарч хэлбэр нь өөрчлөгдөх ч зочдоо жаргаасан, хүндэлсэн хайрын шоу байх ёстой. Хүмүүсээс бэлэг авах биш хүмүүст хайр энэрэл, талархлаа бодитоор харуулсан тангаргийн шоу байх ёстой.

Ах нь нэг хурим найруулж харуулна аа. Тэр болтол та нар ресторандаа хөтлөгч бацаанд дарамтлуулаад сууж л бай…

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.