Б.Баасанхүү олимпын наадмын 31 дэх медалийг эх орондоо авчирлаа.
Тодруулбал, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай “Парис-2024” олимпын аваргын төлөө хүч үзэж МӨНГӨН медалийн эзэн боллоо.
Тэд өмнө нь нэг удаа барилдаж манай тамирчин ялагдаж байсан түүхтэй.
Цунода Нацуми 1992 онд төрсөн. Жудо бөхийн ДАШТ-ний 3 удаагийн аварга, Азийн наадмын 2 удаагийн аварга, Дэлхийн Их Дуулга тэмцээний 5 удаагийн аварга.
Б.Баасанхүү 24 настай бөгөөд 2024 онд УАШТ-ээс алт, Азийн АШТ-ий алт, “Душанбе-2024 Их дуулгын алт, “Абу Даби-2024” ДАШТ-ээс алтан медаль хүртсэн бөгөөд нэг жилийн дотор их дуулга, тив, дэлхийн аварга болсон бахдам амжилтын эзэн юм.