Тамирчин О.Есүгэн: Нийт Монголчуудаасаа хүлцэл өчье
Монгол Улсын далбаан дор эвлэлдэн нэгдэж хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Олимпын их наадамд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй нийт баг тамирчиддаа амжилт хүсье!
Миний хувьд эхний тулаандаа ялагдал хүлээснээр олимпоо өндөрлүүлж байна. Спорт шимтэн үзэгчид нийт Монголчуудаасаа хүлцэл өчье!
Энэ хүртэл тусалж дэмжсэн Монголын боксын холбооны нийт удирдлага, ОБЕГ, багш дасгалжуулагч, эмч, сэтгэлзүйч, хоолзүйч, баг хамт олон, найз нөхөд, хайртай дотны хүмүүсдээ баярлалаа.
Миний хувьд энэ олимпд таван даваа давах зорилго тээж ирсэн. Энэ хүртэл хоолтой хоолгүй хоносон өдрүүд зорилгоо биелүүлнэ гэсэн чин хүсэл эрмэлзлээр дүүрэн олон сарын бэлтгэлт сургуулилт, хөлс, хүч, хөдөлмөрөө зориулсан. Гэвч эхний даваандаа бүдэрч олимпоо өндөрлүүллээ.
Тамирчин хэн бүхний хүсэл мөрөөдөл олимп, тив, дэлхийн аварга болох байдаг.
Парисын тэнгэр биднийг ивээж Монгол Улсын минь төрийн дуулал олонтоо эгшиглэх болтугай! 🇲🇳