Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Гавьяат тамирчин О.Насанбурмаа: Манай бөхийн хөгжил гадаад оронтой харьцуулаад байхаар биш
Папарацци

Гавьяат тамирчин О.Насанбурмаа: Манай бөхийн хөгжил гадаад оронтой харьцуулаад байхаар биш

Эрхэм админBy Эрхэм админ08/09/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гавьяат тамирчин О.Насанбурмаа: Манай бөхийн хөгжил гадаад оронтой харьцуулаад байхаар биш

Олимп үзээд л хэдэн тамирчидаа, хамт олоноо, хэдэн багш нараа бодоод л байдал ямархуу, уур амьсгал ямархуу байгааг бол сэтгэл зүрхээрээ мэдэрч байна шүү..
Хөөрхий хэдэн багш нар минь хүнтэй ч олигтой дугарч чадахгүй барайсан хэдэн царайтай нөхдүүд, удирдлагууд болон хөгжөөн дэмжигчид өөр хүн харахаараа шавь нарынхаа өмнөөс гэм хийцэн юм шиг гөлөлзөөд л.. Хэдэн ялагдсан тамирчид нь хүнтэй таарчихгүймсан гээд л энэ тэрүүгээр нуугдацгаах маягтай, нөгөө кинон дээр гардаг үл үзэгдэгчийн хувцас байдаг бол бараг өмсмөөр санагдаад явж байгаа байхдаа!🥹
Монголдоо очихоороо хүний нүдэнд өртчихгүйхэн шиг тv, ярилцлагад авч байгаа сэтгүүлчийн дуранд өртөж олон хүний амны хэл бай болчихгүйхэн шиг чимээгүйхэн гэртээ ээж, аав, хань ижилдээ очихыг хүсэж байгаадаа ивий минь гэж🥲
Улс, Эх орны нэрийг өндөрт өргөж, авсан цолоо хамгаалж, олон хүний итгэлийг алдахгүй барилдах юм шүү гэж хичээх айдас!
Заримдаа санасандаа хүрч чадахгүй хожигдчихоор амиа хорлоод, эсвэл хаашаа ч хамаагүй алга болчихмоор аймар сэтгэлзүй тархинд орж ирдэгшдээ😭
Харамслын нулимс, барилдсаны маргааш өдрийн, сэтгэлийн хөндүүр, биеийн булараа, шөнө унтаж чадахгүй тарчлах барилдааны талаарх анализ, хоол ч орохгүй, цээжинд тээглэсэн хар юм, ёстой болдог бол цаг хугацааг буцаачихмаар санагдаад л..
Дээрээс нь сошиалын балбалт за тэгээд дуус дуус😂😂😂
Татварын мөнгө, Улсын мөнгө, дэвжээний алчуур, хоолны сав, газар үзэж зугаалж, гадаад орон үзсэн ч гэх шиг, өндөр нам, өргөн бүдүүн, эмээ, өвөө, харьсан бөх, арчаагүй гуйлгачин, түүлгэчин за өөр юу юу ч билээдээ хаха😂😂😂
Иймэрхүү дайралтын үед ёстой ард минь бат зогсож байгаа ээж, аав, гэр бүлээ л бодож өөрийгөө зоригжуулж тэсдэг байсандаа нэрээ..
Ёооё ингээд л бодохоор дотор давчидаж байна шүү!
Би л гэхэд 2016 оны
Олимпоор хожигдсон шокноосоо гарч чадалгүй 7 жил болсон байдаг юм барилдаанаа эргэж үзэж чадахгүй халгаад, аль болох дурсахгүй, санахгүй, бодохгүй явсаар байгаал арай гэж өнгөрсөн жил үзсэн чинь харин өөрөөрөө бахархасан гээд л бод😂 Манай бөхийн хөгжил бол гадаад оронтой харьцуулаад байхаар тийм ч хөгжилтэй бишшүүдээ!!!
Жишээ нь би: Японд хамтарсан бэлтгэлийн үеэр болон тэмцээний үеээр хэд хэдэн удаа очиж байлаа. Жингээ үзүүлсэн тамирчин болгонд зориулсан тусдаа хоолтой, хэдэн кг хассан, ямар хүч энерги зарцуулсан, тэр болгоныг нь тооцож, дутагдсан уураг, эрдэс, менериал багтсан зориулалтын хоол, бүр жижигхөөн хөөрхөн нэртэй цүнхтэй тогооч нар нь бэлдчихсэн байдагшдээ!
Манайхан юу иддэг гэж үү!
Сайхан шуузтай бэлэн гоймон, монгол лапша, бүлээн бор цай тэгээд л тэр..
Хэдэн кг хасаад, хичнээн менериалаа алдсанаа ч мэдэхгүй дэвжээн дээр нэг л их ална, хожно гэсэн зорилготой..😬Дутагдсан эрдэсээ нөхөж чаддаггүйгээсээ болоод олон тамирчин бэртлээс салахгүй байгаамшдээ!!!
Гадны орны тамирчид чинь Өрсөлдөгчдийн судалгаа хийх гэж бүтэн баг ажилдаг шүүдээ,
Бие халаалтын заалнаас барилдах дэвжээ хүртэл хоорондоо станцаар яриад, нэг жижиг өрөөнд 7-8 залуучууд суучихсан том дэлгэцэн дээр, ганцхан хүнийг тал талаас нь бичлэг хийчихсэн ярилцаад, удаашруулж үзээд л, аль гар нь түрүүлж ирдэг, хэд дэх секундэд хөлөө хаана гишгэхийг нь хүртэл судалсан байдаг юм байналээшдээ. Баруун өрөө, зүүн өрөө, өрсөлдөгч тамирчинд ямар реплекс байдаг, сул тал, давуу тал нь гээд л.. Манайхан яахавдаа хэдэн багш нартайгаа ярилцаад л хэдэн бичлэг үзээд л болоошдээ!
Дэвжээн дээр ганц тамирчин барилдахад ард нь хичнээн хүн байдагийг байдагийг та төсөөлж байна уу?
Бид нар шинжлэх ухааны үндэслэлтэй тэгтлээ тултлаа хөгжиж чадахгүй ч гэсэн байгаа хэдийгээ дэмжихээс өөр аргагүй! Ёстой хөнжлийнхээ хэрээр хөлөө жийхээс яахав!!!
Солиод, сонгоод, шилээд байх олон тамирчин ч байхгүй үнэндээ! Энэ хэд маань харин овоо үзээтэй байгаа нь яаамай💪
Нэг жинд 2-3н сайн хүүхэд байгаа.
Харин ч тууштай эцсээ хүртэл тэмцэж байгаа хэдийгээ магтдаггүймаа гэхэд доромжилохгүй л баймаар байна!
Чөлөөт бөх бол асар хүнд спорт, ямарч барьцгүй, гэнэтийн ялалт гэж байдаггүй юм шүү..
Хэн бэлтгэлээ зөв тааруулсан, хэний мэдрэмж, сэтгэлзүй, ур ухаан сайн байгаа нь гялалздаг юм шүү дээ💪
“Аа тийм манай хэдэн тамирчид
Хөөрхий минь татварын мөнгөөр зугаалж, олон газар орон үздэггүй юм шүү, яахав агаараар нь амьсгалдаг нь үнээн.
Онгоцноос буугаад л буудалдаа очиж байрлаад л, тэмцээндээ төвлөрч
байгаад л, тэмцээн дууслаа ачигдаад л эх орондоо ирдэг шүү”
Дуустал нь уншсанд баярлалаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.