Маск продакшны жүжигчин Ш.Жавхлан мэдэхгүй хүн ховор. Цовоо сэргэлэн дуу, адтай инээдтэй бүсгүй маань луугийн ээж болж байгаа сурагтай.
Авьяаслаг, өхөөрдөм жүжигчин бүсгүй маань өмнө нь мэргэжил нэгт залуугаа ханиар сонгож, хүүтэй болсон. Харин тэд өдгөө хоёр тийш болсон бөгөөд нэлээд хэдэн жилийг үдэж байгаа. Харин хэдэн жилийн өмнөөс энгийн нэгэн боловсрол өндөртэй залуутай дэр нэгтгэсэн байдаг.
Тэгвэл жүжигчин бүсгүй маань хоёр дахь үрээ өлгийднө гэнэ шүү. Аз жаргал хүсье.