Фитнесс модель Анухай найз залуугаа танилцуулсан олны шүүмжлэлийг хүртсэн.
Тэгвэл тэрээр “Би сонгосон сонголт болгоныхоо төлөөсийг өөрөө л төлнө. Өдийг хүртэл өөрийн гаргасан шийдвэр сонголт болгондоо харамсаж үзсэнгүй. Хэзээ энэ амьдралыг дуусна гэж бусдад таалагдах гэж хуурамч дүрээр амьдрахав дээ. Би зүгээр л өөрийгөө олсон тийм л эмэгтэй. Таалах нь таалаад, таалахгүй нь алгасчихаж болно. Угаасаа мянга хичээгээд хүн болгонд таалагддаггүй юм байна лээ” гэлээ.