Тэнгисийн эрэг дээрх 247 нэвтрүүлгээр Монголчуудын танил болсон Анар хайртыгаа ил гаргав.
Цайлган цагаан зантай, царайлаг, нуруулаг түүний хайртыг , Б.Хулан гэдэг аж. Тэд хамтдаа гадаадаар аялж явна.
Анар 22 настай. Санхүү эдийн засгийн сургуулийн олон улсын худалдааны ангийн төгсөх курсийн оюутан. Айлын бага тэрээр чөлөөт цагаа фитнест өнгөрөөх дуртай. Түүний бүтэн нэрийг Халиб Рүстем Каиш гэдэг.