Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

    06/30/2026

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ цагдаад хахууль өгсөн хэргийг шүүх хэлэлцэнэ
Сонин хачин

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ цагдаад хахууль өгсөн хэргийг шүүх хэлэлцэнэ

Эрхэм админBy Эрхэм админ08/30/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-1, 22.5-1 дэх хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд хүргүүлсэн аж. Тус шүүхийн шүүгч Х.Одбаяр яллагдагч хоёр хүн, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал өчигдөр хийхээр товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Учир нь яллагдагч С.Гал-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүгчээс татгалзах санал гаргасан аж. Үүнийг нь тус шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хойшлуулсан байна. С.Гал-Эрдэнэ 2023 оны долоодугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулж байж. Энэ үедээ оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Жамъянсүрэнд мөнгө өгч хэргээ хаалгахаар хандсан гэнэ. Улмаар цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь данс руу хоёр ч удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн аж. Уг нь С.Гал-Эрдэнэд холбогдох зөрчлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол тэрбээр албадан сургалтад сууж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээх байсан юм.

С.Гал-Эрдэнийн хувьд Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр найз, улсын өсөх идэр начин Э.Э-ыг хэрцгийгээр зодож, улмаар аминд нь хүрсэн хэрэг гарах үед өөрийн хамаарал бүхий Хан-Уул дүүргийн нутаг дахь “Наяд” төвийн есдүгээр давхрын ажлын байрандаа хамт байсан, гэрч, хохирогчоор тогтоогдон шүүхэд мэдүүлэг тайлбар өгч байсан нэгэн гэдгийг уншигчид санаж буй нь лавтай.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.