Эрдэнэтээс гаралтай Outlaw хамтлагийн 20 жилийн ойн тоглолт тун удахгүй болно. Олон нийтийн хүлээлт асар их байгааг хоёр өдөр цэнгэлдэх хүрээлэнд үе тэнгийн бусад хамтлагуудтай тоглохдоо мэдэрсэн тэд энэ удаад хамтлагийнхаа 20 жилийн ойн тоглолтыг нүсэр хийхээр төлөвлөөд байгаа аж.
Харин тоглолттой зэрэгцээд нэгэн бор шувуу нисэж байгаа нь тус хамтлагийн сайхан залуугаар Жагаа тодроод байгаа гэнэ шүү. Цагийн сайханд Чинзод хамаардаг байсан энэ тодотгол Жагаад шилжих болсон нь түүний биеэ авч яваа байдал, дуулалт зэрэгтэй нь холбоотой аж.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтынхоо үеэр крашлуулагчийнхаа тоог огцом нэмсэн Б.Жаргалсайханы хувьд шинэ тодотголдоо дуртай байгаа биз ээ.
Амьдралд нухлагдсан ч бай үгүй ч бай түүн шиг л гоё байх юм шүү гэх яриаг үе тэнгийнхэн нь ярьж байгааг энэ дашрамд дурдахгүй өнгөрч чадсангүй ээ…