Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

    06/30/2026

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026

    Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Фото сурвалжилга: Уламжлалт Монгол шатрын олон улсын анхдугаар тэмцээн эхэллээ
нийтлэлчид

Фото сурвалжилга: Уламжлалт Монгол шатрын олон улсын анхдугаар тэмцээн эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ09/08/2024Updated:09/09/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Уламжлалт Монгол шатрын олон улсын анхдугаар тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр (2024.09.08) эхэлж байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын тамирчдаас гадна ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО-ы тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнийг Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбоо зохион байгуулж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир спортын улсын хороо, ӨМӨЗО-ы Монгол шатрын холбоо ажиллаж байгаа.

Монгол шатар нь Монголын түүх уламжлал, нүүдлийн ахуй соёл, зан заншил шингэсэн байдгаараа онцлогтой.

Олон улсын энэхүү тэмцээний талаар Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбооны тэргүүн Г.БААТАР: Дэлхий нийтээрээ даяаршиж байгаа энэ цаг үед Монголчууд босоо бичиг, үндэсний дээл хувцас, уртын дуу, түүх өв соёлоороо гайхагддаг ард түмэн. Монгол ахуйг шингээж, түүх өв соёлыг Монгол шатар өөртөө шингээсэн байдгаараа онцлогтой. Европын орнуудад зөвхөн эрчүүд, язгууртан ихэс дээдэс л шатар тоглодог байсан. Харин Монголд баян ядуу, эр эм, хүүхэд хөгшидгүй тоглосоор ирсэн түүхтэй. Өнөөдрийн тэмцээнд нь найман настай балчраас наян настай ахмад тамирчин оролцож байна. Цаашид бид Монгол шатрыг сурталчилах зорилгоор жил бүр тэмцээнийг зохион байгуулна.” Гэв.

Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбоо 2020 онд байгуулагдсан. Цар тахлын үед үйл ажиллагаагаа түр завсарласан ч өнөөдөр Буриад, Халимаг, Өвөрмонгол зэрэг элэг нэгт ахан дүүсээ уриад уламжлалт Монгол шатрын олон улсын тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа нь энэ юм.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд Өвөрмонголчууд уламжлалт Монгол шатрын спортыг түгэн дэлгэрүүлж, амжилттай түүх өв соёлыг түүчээлсээр байгааг Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбооны тэргүүн Г.Баатар онцлон тэмдэглэсэн.

Нүүдлийн аж ахуйтай дэлхийн цөөхөн ард түмний нэг нь Монголчууд билээ. Монголчуудын түүх, өв соёлыг шингээсэн дүрслэлтэйгээрээ Монгол шатрын онцлог бөгөөд хойч үедээ өвлүүлэх нь эрхэм үүрэг гэдгийг тэмцээнд оролцогчид хэлсэн юм.

Цаашид Монгол шатрыг ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгүүлж, эрдэм шинжилгээний хурлыг Дэлхийн монголчуудын уламжлалт шатрын нэгдсэн холбооноос зохион байгуулах аж.

Тамирчид тэмцээнээ хүндлэн Монгол хувцсаа өмсөж оролцож байгаа нь бахархалтай байлаа.

Ингээд өнөөдрийн тэмцээний нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Бэлтгэсэн: Б.Жаргалмаа, А.Баярмаа

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.