Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

    06/30/2026

    Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

    06/30/2026

    “Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

    06/30/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Хөгжлийн банкны өрийг төлүүлэхэд анхаарах цаг болсон юм биш үү
Сонин хачин

Хөгжлийн банкны өрийг төлүүлэхэд анхаарах цаг болсон юм биш үү

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хэдэн жилийн турш дуулиан шуугиан болж байсан “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг шүүх эцэслэн шийдэж чадаагүй өдий хүрэв. Олон улсаас босгосон өрийн бичиг (бонд)-ийн төлбөрийг Засгийн газар төлж дуусгасан. Гэтэл Хөгжлийн банкнаас зээл авсан зарим аж ахуйн нэгжийнхэн зээл, өр төлбөрөө төлөхгүй гүрийсээр байгаа юм билээ. Тиймээс төр засгаас Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлэх чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс ч тодорхой шийдвэр гаргахад болохгүй зүйлгүй мэт. Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн талаар олон нийтэд шүгэл үлээсний дагуу АТГ болон шүүхийн шатанд зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн луйвардсан хөрөнгийг гаргуулах ажиллагаа эхэлсэн билээ. Тэгэхээр энэ ажлаа үргэлжлүүлэн, эцсийг нь үзэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн гишүүний хувьд санал, санаачилга гаргавал иргэд, олон нийт дэмжих нь гарцаагүй. Зөвхөн Ерөнхий сайд ч гэлтгүй, Төрийн тэргүүн, УИХ-ын дарга хэн хэн нь дэмжлэг, санаачилга гаргавал үр дүнд хүрэх нь лавтай.

Хэдэн жилийн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар тус зөвлөлөөс шийдвэр гаргаж байсан. Оюутолгойн ордыг ашиглах хувь нийлүүлэгчийн гэрээний тухай санал, дүгнэлтэд “Гэрээний заалт бүрийг Монгол Улсад ашигтай байхаар талуудын хооронд байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засах, Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, Дубайн гэрээг бүхэлд нь хүчингүй болгож, холбогдох зохицуулалтыг харилцан тохиролцож Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах” хэмээн ҮАБЗ-ийн тэргүүн нь үзсэн байдаг. Үүний дагуу гэрээнд өөрчлөлт оруулах, олон улсын арбитрын шүүхэд маргаан үүссэн хэргийг Монгол Улсад ашигтай шийдвэрлүүлэх зэргээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

Тэгвэл үүнтэй адилаар Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд төр төмөр нүүрээ харуулж, авлагаа авахын тулд хууль, журамдаа ч тодорхой өөрчлөлт хийж яагаад болохгүй гэж.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын, ард нийтийн эрх ашгийн төлөө шүүх, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг саадгүй хэрэгжүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгахын тулд Хөгжлийн банканд ҮАБЗ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх цаг болоод байгаа юм биш үү.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Xувьсалын Урнаагийн ганц хайртай хүргэн Бээжингийн их сургуулиа төгслөө

06/30/2026

Н.Номтойбаяр: Наадмын нээлтийн урилгын суудлыг халж, бүх тасалбарыг худалдаална

06/30/2026

“Тэнгисийн эрэг 24/7”-ийн Нацагтай нэр холбогдож байсан Золушка шинэ хайртай болжээ

06/30/2026

БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГААР Д.МЭНДСАЙХАН СОНГОГДОН АЖИЛЛАХААР БОЛЛОО

06/29/2026

Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын “dad” төрх

06/29/2026

Харумафүжи аварга үнээний ферм байгуулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж байна

06/29/2026

Хотын дарга Б.Пүрэвдагва аа, ажлаа хий!

06/29/2026

Модны цагаан хөвөн хүүхдүүдийн тоглоом болж, галын эрсдэл дагуулж байна

06/28/2026

Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

06/27/2026

Урлагаас уйдсан Гүли зөвлөгөө өгч эхлэв

06/27/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.