Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»Баруунбүрэн сумын засаг дарга Ц.Сэлэнгэ гэгч самарчидтай уулзаж, дарамталж байгаад самрыг нь зах зээлийн үнээс хямд авдаг
Сонин хачин

Баруунбүрэн сумын засаг дарга Ц.Сэлэнгэ гэгч самарчидтай уулзаж, дарамталж байгаад самрыг нь зах зээлийн үнээс хямд авдаг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/13/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай сайтад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэд хандаж мэдээлэл өглөө. Тэдний мэдээлж байгаагаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын засаг дарга Ц.Сэлэнгэ гэгч самарчидтай уулзаж, дарамталж байгаад самрыг нь зах зээлийн үнээс хямд авдаг байна.

Тэрбээр энэ үйлдлээ сүүлийн гурван жилийн турш хийж байгаа гэх мэдээлэл байна.

Тодруулбал,
2022 онд 70 шуудай самрыг сургууль болон ЗДТГ-ын ажилчид уулнаас авч ирж ЗДТГ-ын гаражид хураасан байна. Улмаар уг ажилд оролцсон хоёр хүний дунд нэг шуудай самар өгчээ. Уг самрыг тээвэрлэж оруулж ирсэн хүн нь “хөрөө рамын Баяраа” гэдэг хүн бөгөөд тэрбээр хоёр удаа тээвэр хийсэн гэх мэдээллийг өглөө. Сумын ЗДТГ-ын гаражид байсан уг самар хэд хоногийн дараа сураггүй алга болсон бөгөөд тухайн үед хүмүүсийн яриагаар Ж.Отгонбаяр гэх хүн рапс доор нууц ачиж явсан гэх яриа бий.

Үүний дараа жил буюу 2023 онд цагдаа нарын хураан авсан ДӨРВӨН ТОНН самар хаачсан нь мэдэгдэхгүй мөн л ор сураггүй алга болсон байгаа юм. Тодруулбал, хураан авсан самрыг аймгийн цагдаа дээр байсныг аймгийн Байгаль орчин газраар дамжуулан суманд хүлээлгэн өгсөн аж. Үүнийг нь сумын ЗДТГ-т нярав ченжүүдэд худалджээ. Уг нь хураасан самарыг сумын засаг даргын орлогч өмч худалдан борлуулах комисс дуудлага худалдаа явуулж борлуулах ёстой боловч хуулийн дагуу ажиллаагүйг эх сурвалжууд батлан хэлж байв.
Энэ жилийн хувьд хууль журмаараа бол 10-р сараас самар түүх ёстой байтал самарчид нь наймдугаар сараас ууланд гарсан байна. Байгаль хамгаалагч нь ажиллах гэхээр бензинээр хангаж өгдөггүй аж. Өөрөөр хэлбэл сумын засаг дарга нь хууль бусаар самар түүж байгаа иргэдийг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, уулнаас бууж ирэхтэй нь зэрэгцэн дарамталж асар бага үнээр худалдаж аваад дамлахыг санаархаж байгаа аж.

Уг нь энэ төрлийн хэрэгт Экологийн цагдаа анхаарал хандуулан ажиллах ёстой ч сум орон нутаг хүн ам багатай тул н.Сэлэнгийн дарамтад орсон экологийн цагдаагийн алба хаагчид юу ч хийж чаддаггүй гэдгийг эх сурвалж хэллээ.
Бид энэ талаар эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.