U film-ийн захирал, сайн үйлсийн элч, авьяаслаг жүжигчин Г.Ундармаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр одоогоос 50 жилийн өмнө Говь –Алтай аймгийн Есөнбулаг суманд хорвоод мэндэлжээ.
Г.Ундармаагийн ээж нь “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Г.Ундармаа урлагт дуртай болж, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон гэдэг. 1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театраас ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш урлагт үнэнчээр зүтгэж яваа .
Хошин урлагийн тайзнаас авахуулаад кино урлагт “Ариунсанаа” нэрээрээ ард түмний сэтгэлд тод товруунаар үлдэж чадсан сайн ч жүжигчин, сайн ч үйлстэн аж.
.