Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд руу чанасан өндөг шидсэн билээ.
Тэгвэл энэ үеэр сайдыг өмөөрч урт үстэй залуу амьдаатайгаа нударга зөрүүлсэн бөгөөд тэдний үйлдэл цахим орчинд шуугиан дэгдээж чадсан гэж хэлж болно.
Өндөг шидсэн А.Отгонбаатартай нударга зөрүүлсэн эрийг мөн н.Отгонбаатар гэдэг бөгөөд олон нийт түүнийг эчнээ таних ажээ. Тодруулбал тэрбээр саяхан “Даргынхаа аавын нутагт” гэх пост бичиж олны анхааралд өртсөн хүн юм байна.Олон нийт түүнийг танихтай зэрэгцэн үсээ сайхан ургуулсан байна хэмээн “өхөөрдөж” байгаа харагдана лээ…