Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Цагдаагийн ажилтанд авлига өгөхийг завдсан хятад эрийг шүүхэд шилжүүлэв
Мэдээ

Цагдаагийн ажилтанд авлига өгөхийг завдсан хятад эрийг шүүхэд шилжүүлэв

Эрхэм админBy Эрхэм админ09/18/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид хахууль өгөхийг завдсан БНХАУ-ын иргэнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага энэ сарын 9-13-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 41 298, мoрдoн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв, хүний амьд явах эрхийн эсрэг хоёр, авлига, албан тушаалын болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг тус бүр нэг багтжээ. Авлигын буюу хээл хахууль өгсөн хэрэгт Дорноговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж. Өмнөд хөршийн иргэн Юү Чэн гэх эр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлснийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн зохицуулагч, ахлагч И зогсоон шалгасан байна. Улмаар Цагдаагийн газрынхаа байранд дагуулан аваачиж зөрчлийг нь баримтжуулан шийдвэрлэх гэж байх үед 100 000 төгрөг өгөх гэж оролдсон гэнэ. Энэ үед цагдаагийн зохицуулагч И нөлөөллийн мэдүүлэг хөтлөн холбогдох дээд удирдлагадаа танилцуулснаар тухайн үйлдлийг АТГ-т шилжүүлэн шалгуулах болжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнийг шалгаж дуусаад Дорноговь аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн юм байна. Харин хүний амьд явахын эсрэг хэргийн нэг нь Баянгол дүүрэгт гарсан юм. Иргэн Б.П-д хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, нярай хүүхдээ хаясан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 16.3-1-ийн хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.