Жүжиглэх ур чадвар тааруу ч биеэ авч яваа байдал, гадаад гоо үзэмжээрээ тухайн бүтээлийг чимдэг гэх ярианд байнга өртдөг А.Туяа олны анхаарлын төвд олон жил явж байгаа.
Тачигнасан инээд, том хөх, урт хөлөөрөө олны анхаарлыг эрхгүй татдаг жүжигчин А.Туяаг хөл хүнд гэх яриа гараад байна. Сайхан хүүхний дүрээр олны өмнө амьдарч ирсэн тэрбээр өдгөө 40 насны босгонд ирсэн бөгөөд хөөрхөн бүсгүй уг яриаг батлах гэсэн мэт хэвлийгээ нуусан хувцас өмсөх болжээ. Үнэн худлыг цаг хугацаа батлах бөгөөд хүлээж л сууя даа…