Outlaw хамтлагийн сайхан залуу гэх нэрийг олон жил нэр төртэй авч явсан Чинзо олон жил ганц бие явсан билээ. Алдаж, онож, алдаагаа засаж урлагтаа эргэн ирсэн түүний амьдрал одоо л жигдэрч байгаа бололтой.
Тодруулбал тэрбээр өнөөдөр болох тоглолтон дээрээ хайр сэтгэл юугаа илэрхийлээр оршил хийсэн байх юм.
Романтикаа барьж дийлэхгүй байгаагаас үзэхэд шинэхэн хайр дурлал нь Чинзоод жигүүр ургуулсан бололтой. Түүний романтик занг сэргээж, жигүүр ургуулж өгсөн нэгэнд талархахын зэрэгцээ хайр дурлал нь амьдрал болон дэлгэрч үрээ танихгүй өнөр болохын ерөөл өргөж байна.