Хоёр талаасаа олон хүүхэдтэй нийлж, өнөр бүлийн эзэн болсон жүжигчид бол Г.Эрхэмбаяр,Э.Намуун нар. Хэн хэн нь өмнө нь амьдралтай байж, энэ удаад алдах “эрхгүй” гэдгээ ухамсарласан болохоор аль болох хичээж байгаа гэдгийг орй тойрныхон нь ярьдаг.
Тэгвэл хосууд хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрсөн ч хосын харилцаагаа шинэхэн мэт халуухнаар нь хадгалж чаджээ. Энэ талаар Э.Намуун байнга цахим орчинд нялуун зургуудаараа баталдаг бөгөөд тэдгээрийн нэгийг та бүхэн харж байна.