Монгол улсын Манлай уяач Т.Галбадрах бусдыг зодож танхайрсан хэрэг гарсан байна. Тодруулбал тэрбээр 2024.09.20-ны өдрийн G center-ээр үйлчлүүлээд гарч явсан залууг “зогсоол харамлан” ийнхүү танхайрсан аж. Түүнд зодуулсан залуу ухаан алдаж унасан бөгөөд гэр бүлийнхэн нь ойрхон байсан тулдаа эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн байна.
Өдгөө уг танхайн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
Бидэнд ирсэн мэдээгээр зодуулсан залуугийн ажил явдлаас гарч, тухайн G төвөөр үйлчлүүлээд гарч явахдаа ийнхүү халдлагад өртсөн аж.
https://www.facebook.com/share/v/u1Ttb1BNRD9JFrz1/?mibextid=WC7FNe
Монгол улсын Манлай уяач Т.Галбадрах уг хэргийнхээ төлөө уучлалт гуйгаагүй бөгөөд зодуулсан залууг хохь нь хэмээж, гэр бүлийнхнийг хүртэл дарамталж байгаа гэх мэдээлэл байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.