Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»НҮГ-ын удирдлагын хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь
Мэдээ

НҮГ-ын удирдлагын хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь

Эрхэм админBy Эрхэм админ09/24/2024Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газар (НҮГ)-ын ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа, даргаар нь ажиллаж байсан, өдгөө нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болсон Х.Эрдэнэбилэг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзлаа.

Ингэснээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хоёр хүнд холбогдох хэргийг шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэхээр болж байна.

 

Тэднийг албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан хэмээн Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-4, 18.6-2.3 дахь заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж энэ оны гуравдугаар сарын 1-нд гэм буруутай, эсэхийг нь хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм. Түүнийг нь НПГ-ын хяналтын прокурор Д.Даваадорж эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Улмаар тус шүүхээс анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлүүлэх боломжтой хэмээн дүгнэж, шүүгч Х.Санжидмаагийн захирамжийг хүчингүй болгосон аж. 

НҮГ-ийн дарга асан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нар 2020 оны аравдугаар сард өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай байгаа бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ “Сачу актив инвест” ХХК-ийн удирдлагатай байгуулсан аж. Гэвч тухайн бараа, ажил, үйлчилгээг нь бэлтгэн нийлүүлээгүй байхад 49.3 сая төгрөг шилжүүлсэн гэнэ. Тухайн оны арваннэгдүгээр сард “Элэг нэгтэн” гэх компанитай нийслэлийн засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болон Баянхошуу, Сэлбэ дэд төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх бага үнийн дүнтэй, түргэн элэгдэх шинж чанартай цэвэрлэгээний материал нийлүүлэх гэрээ хийж, мөн л бараагаа нийлүүлээгүй байхад нь 49.5 сая төгрөг шилжүүлжээ. Улмаар тухайн аж ахуйн нэгжүүдээсээ НӨАТ-ын 10 хувийг хасуулж, тус бүр нь 44 сая гаруй, нийт 98.8 сая төгрөгийг Х.Цогзолмаа танилынхаа ХААН банкны дансаар гаргуулан авсан.
Эдгээр үйлдлээс гадна Х.Эрдэнэбилэг өөрийн садан төрлийн хүний нэр дээрх “Хоча трейд” ХХК-д давуу байдал олгож, 2019, 2020 онд зоогийн газарт мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хуурай хэрэгсэл нийлүүлэх гэрээнүүд байгуулж, нийт 197 сая төгрөг шилжүүлсэн хэмээн буруутгагдаж буй юм билээ. Бас найзынхаа “Өнөр од жаргал” гэх компанитай цэвэрлэгээний хэрэгсэл нийлүүлэх гэрээг 2019-2021 онд байгуулж, төсөвт 149 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.
Эдгээрээс гадна НҮГ-ын ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаагийн танилын “Өгөөж андууд” ХХК-тай гэрээ байгуулж, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн зоогийн үйлчилгээ үзүүлэх болон бусад эд зүйл бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж 50-иад сая төгрөгийн гүйлгээ хийх зөвшөөрөл олгосон гэнэ. Ингэж давуу байдал олгосныхоо хариуд багагүй хэмжээний хахууль авчээ. Түүгээр ч зогсохгүй “Элэг нэгтэн”, “Сачу актив инвест” ХХК-иас авсан мөнгөнөөсөө садан төрлийн хүнийхээ нэр дээр “Мөнххада” ХХК-иас “Ланд круйзер-200” загварын автомашины урьдчилгаа төлбөрийг төлж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.