Монголын кино урлагт даруухан төрхөөрөө үзэгч олны хайрыг татдаг цөөн хэдэн жүжигчин бүсгүйчүүд бий. Тэдний тоонд зүй ёсоор орох эрхэм бол МУСТА, жүжигчин Б.Эрдэнэцэцэг.Тэрээр цахим хуудаснаа
Охид бүсгүйчүүд минь ээ, чи гоё хөхтэй, гоё өгзөгтэй байж болох ч нийтийн сүлжээнд нүцгэн шалдан шахуу зургаа битгий их тавьж бай. Хөх бол үр хүүхдээ хооллож өсгөж өндийлгөхөд зориулагдсан хайрын эрхтэн, том жижигтээ биш. Нөгөөх нь мэдээж өтгөн шингэнээ гаргаж бие цэвэрлэхэд зориулагдсан эрхтэн. Бас том жижиг алиман байна уу лууван байна уу, чухал биш (кккк)Биеэ эрүүл чийрэг байлгая гэвэл өөртөө таарсан дасгал хөдөлгөөн хийж бай. Ялангуяа иог, сэтгэлээ тогтуун түвшин байлгая гэвэл бясалгал хийгээрэй.Гоё сайхан зүйлээ нуусан хэрнээ тэрнийгээ тодотгохоор гоё хувцаслаж зургаа авахуулж бас болно.Хөх бөгсөө ил гаргаж олны анхааралд өртөж од болно гэж эндүүрээд байдаг бололтой.Мэдээж шаардлагатай үед ялангуяа кино зураг авалтан дээр үнэхээр зайлшгүй нүцгэн авахуулах асуудал бол өөр хэрэг.Эмэгтэй хүн нууцлаг байх тусмаа нандин байдаг.Хэт задгай хувцасласан залуу охид эмэгтэйчүүд явдал мөр нь нэг тиймхэн юм шиг харагддаг гэдгийг санаж яваарай даа.Сүүлийн үед ийм байдал их ажигладаг болсон болохоор бичиж байгаа юм шүү.Ер нь монгол эмэгтэйчүүд хэзээнээсээ л хормой хотоо хумиж ёс зүйтэй, намба төрхтэй, ухаалаг даруу төлөв байдлыг эрхэмлэж ирсэн шүү.Сарнайн дэлбээ шиг энхрийхэн харахад хүртэл хайр татам байгаарай гэжээ.