“Миний хөрш чөтгөр”, “Худалч залуу”, “Солиот эх” зэрэг кинонуудын гол дүрийг чадварлаг бүтээн олны танил болсон “Х-түц” продакшны жүжигчин, дуучин Т.Бархүүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1981 оны есдүгээр сарын 27-нд төрсөн бөгөөд өнөөдөр 43 нас хүрч байгаа юм.
Хайрын сайхныг бие биедээ мэдрүүлж, мэдэрч яваа И.Одончимэг, Т.Бархүү нар урлагийн ертөнцөөс төрөн гарсан үлгэр жишээ урлагийн гэр бүлүүдийн нэг.
Тэгвэл түүний хань МУГЖ И.Одончимэг
“Ертөнц байгальд тохиолдох
түмэн учрал дотроос
Ерөөл тавилангаар учирсан
хүний хань нь хосгүй еэ.
Дэндүү авьяастай төрсөн,гэр бүлийнхээ дээрхийн гэгээн чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!” гэжээ.