МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг шинэ найруулга, шинэ бүрэлдэхүүнтэйгээр 2024.10.04-ны Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байгаа билээ.
Уг бүтээлийн Арваадай хунтайжийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Т.Сэргэлэн тоглож байгаа юм.
Дурлалдаа шатсан эрээс атаа зангидсан хунтайжийн дүрийг тэрбээр энэ удаад бүтээх нь ээ. Энэ удаад түүнийг тайзнаас “Ижий минь. Би хар багаас хатгалдах, тулалдах цэргийн урлагт чамгүй суралцлаа. Одоо Модун ахтай тулалдвал лав дийлнэ биз…” хэмээн хэлэхийг хэрхэн хувирахыг харах л үлдэж байна.