Нийгэмд кино уран бүтээлээрээ шуугиан дэгдээж чаддаг залуус бол “Oi” энтертайнментын жүжигчид билээ.Тэдний энэ намрын тэсрэлт бол олныг байлдан дагуулж буй “Гурав дахь цохилт” кино юм. Тус киноны гол дүрд жүжигчин Т.Нямдорж тоглосон.
Тэрбээр “Хөтөч”, “Хүсэл”, “Манан зүсэгч”, “Ах дүү гурав”, “Нэг шөнө”, “Насан туршдаа”, “Солонго Үүл”, Галзуу дурла”, “Дүрэм үгүй”, “Гайхамшигт ертөнц” зэрэг бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон юм.
Хамгийн сүүлд “Номер 1” киноны Гэрэлтийн дүрд тоглосон түүнийг шинэ уран бүтээлийнхэн нээлтийн үеэр манай дуран онцлон дурандлаа.