Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

    06/24/2026

    “Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

    06/24/2026

    Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

    06/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ10/01/2024Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахин Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ.

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтжээ. Тэдний нэг нь дээрх албан тушаалтнуудын хэрэг юм. Энэ хүмүүст холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оноос хойш мөрдөн шалгаж, прокурорууд 2-3 удаа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг ч дээрх шүүхийнхэн үл ялих шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасаар өдий хүрч буй юм.  Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.