Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

    06/24/2026

    “Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

    06/24/2026

    Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

    06/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»АМГТГ-ын хэлтсийн дарга нар авлигын хэрэгт холбогдсоор байна
Мэдээ

АМГТГ-ын хэлтсийн дарга нар авлигын хэрэгт холбогдсоор байна

Эрхэм админBy Эрхэм админ10/01/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсоор байна. Уг нь АТГ-аас хэдэн жилийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, түүний харьяа агентлаг болох АМГТГ-т шалгалт хийгээд төрийн албан тушаалтнууд хувийн компанид давхар ажиллаж, цалин авч буйг тогтоосон байдаг. Тус газрын мэргэжилтнүүд нефть, алт, нүүрс зэрэг ашигт малтмал олборлодог гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай компанид шинжээчээр ажиллаж, үйл ажиллагааных нь тайланг гаргаж өгөөд тухайн компаниудаас хамгийн багадаа гурван сая, дээд тал нь 20 сая төгрөгийн давхар цалин авч байсан юм. Гэвч АМГТГ-ынхан ашиг сонирхлын ямар нэг зөрчилтэй байсаар буйг хэд хэдэн албан тушаалтных нь холбогдсон хэргээс харж болох юм. Хамгийн сүүлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргалд холбогдох хэргийг шалгаж дуусан яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлээд байна. Мах, махан бүтээгдэхүүн, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Куриал” хэмээх компани Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг, Хөтөл хяр гэдэг газарт 390 орчим га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших болсон аж. Үүнд нь М.Энхжаргал албан тушаалаа урвуулан ашиглаж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал бий болгосон хэмээн шалгуулсан байна. 

Үүнээс өмнө АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Дашзэвэг нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээс хойш шийдвэрлэж чадалгүй багагүй хугацаа өнгөрлөө. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт шүүх хурлыг товлосон ч аравдугаар сарын 22-ныг хүртэл хойшлуулжээ. Учир нь хохирогч, шинжээч нарыг заавал биечлэн оролцуулах шаардлагатай гэж үзсэн гэнэ.
Түүнчлэн дээрх газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт удирдах албан тушаал хашиж буй Р.Энхтайван, АМГТГ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэболд нарт холбогдох, гар аргаар алт олборлогч “Арвин баялаг” төрийн бус байгууллагынханд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж болох тухай давуу байдал бий болгосон албан бичиг гаргаж өгсөн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан. Өнгөрсөн долоо хоногт уг хэргийг хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй хэмээн дээрх хоёр албан тушаалтныг цагаатгажээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.БОЛД өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, нийслэлд бэлэглэнэ

06/24/2026

“Favway” нэгдлийн жүжигчин С.Номин хоёр дахь хүүхдээ тээж байна

06/24/2026

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.