Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»ИЗНН-ын дарга Б.Батбаатар С.Зориг агсны хэргийн ажлын хэсэг байгуулах санаачилгыг анх гаргаснаа бүрэн эхээр нь танилцуулаа
Папарацци

ИЗНН-ын дарга Б.Батбаатар С.Зориг агсны хэргийн ажлын хэсэг байгуулах санаачилгыг анх гаргаснаа бүрэн эхээр нь танилцуулаа

Эрхэм админBy Эрхэм админ10/02/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Иргэний Зориг Ногоон Намын дарга Батын Батбаатар болон тус намын удирдлагууд, гишүүдийн хамт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Одоогоос 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны энэ өдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ.

Иргэний Зориг Ногоон Намынхан цэцэг өргөх үеэр тус намын дарга, УИХ-ын гишүүн Батын Батбаатар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг УИХ-ын чуулган дөнгөж эхлээд байхад гаргаснаа бүрэн эхээр нь уншиж танилцууллаа. Тэрхүү харамсалтай хэргийг илрүүлэх болов уу? гэж ард түмэн 26 жил хүлээжээ.
26 жил итгэл алдраагүй хүлээсэн иргэдийн хүлээлтийг талаар болохгүйн тулд УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ажлын хэсэг байгуулах хүсэлт илгээсэн нь өнөөдөр биелэлээ олсон гээд тэрхүү хүсэлтээ бүрэн эхээр нь уншиж танилцууллаа. “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэг одоог хүртэл илрээгүй байна.
Энэхүү хэрэг илрээгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “хууль дээдлэх”, “шударга ёсны зарчим” ноцтойгоор зөрчигдөж байгаа төдийгүй иргэд олон нийтийн төрд итгэх итгэлийн сулруулж, нийгмийн шударга ёсны үнэлэмжийг бууруулж, Монгол Улсын сонгож авсан зам болох Ардчилсан Парламентын засаглалтай байх Үндсэн хуулийн үзэл санаа ганхах нөхцөлд хүргэж байна.
Иймд Монгол Улсын Их хурлийн гишүүний хувьд С.Зориг агсны амь насыг хохироосон гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнөөдрийг хүртэл удааширсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт хангагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зорилгоор Улсын Их Хурлын ажлын хэсэг байгуулах санал үүгээр хзргүүлж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Ийнхүү Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амиа алдсан хэргийн жинхэнэ эзнийг олох ажил нэг алхмаар урагшилж тус хэргийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагджээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.