Э.Бат-Үүл: Би өөрийгөө нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлж байна
Тэрбээр өнөөдөр твиттерээр намынхандаа ийн мэдэгдлээ.
Нэгдүгээрт нь Би өөрийгөө Нийслэлийн Ардчилсан Намын даргад нэр дэвшүүлж байна.
Хоёрт. Тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, В.Путины агент Жэнкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө.
Гуравт. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж, манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог бсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга “далдуур манай намын удирдлагыг шийддэг” болсныг таслан зогсооно.
Дөрөвт. Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ.
Тавд. Хувийн өмчийн шудрага бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно хэмээлээ.