Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улаан махны хэтэрсэн хэрэглээ хорт хавдрын эрсдэлд хүргэдэг
Мэдээ

Улаан махны хэтэрсэн хэрэглээ хорт хавдрын эрсдэлд хүргэдэг

Эрхэм админBy Эрхэм админ10/14/2024Updated:10/14/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаан махны хэтэрсэн хэрэглээ хорт хавдрын эрсдэлд хүргэдэг.

Махыг бид яагаад хэрэглэдэг вэ? Ингэж хүмүүсээс асуухад энергиэ нөхөх гэж, цадах гэж, булчингаа нэмэгдүүлэх гэж гэхчлэн хариулдаг. Мах нь хүний биед энерги үүсгэх үүргээр орох ёсгүй, харин хүний биед нийлэгждэггүй 19 төрлийн үл орлогдох аминхүчлүүдийг махны уургаас шууд авахын тулд хэрэглэдэг.

ХЭР ИХ ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ВЭ?

Насанд хүрсэн хүн өдөрт 6 нэгж уураг хэрэглэх хэрэгтэй байдаг. 40 гр мах, 1 ширхэг өндөг, 80 гр ургамлын уураг болон сүүний уургийн бүтээгдэхүүнүүд тус бүр 1 нэгж хэмээн тооцогдох бөгөөд өглөөдөө 2 өндөг шараад идчихлээ гэхэд л 2 нэгж уургаа авчихна гэсэн үг. Энэ мэтчилэн уургийн хэрэглээг өөр өөр эх үүсвэрээс хольж авах шаардлагатай.

МАНАЙХНЫ ХЭРЭГЛЭЭ

Өглөө махан хоол, өдөр махан хоол, орой махан хоол. Дээр нь өндөг дүпү нь орчихдог. Сүү, цагаан идээний хэрэглээ нийслэл хотод бол маш бага.

ЯАГААД ХАВДРЫН ЭРСДЭЛД ХҮРГЭДЭГ ВЭ?

Мах нь азот агуулсан аминхүчлүүд агуулдаг. Түүхий болон чанах, шарах гэх мэт боловсруулалтын явцад нитрозо нэгдлүүд, гетероцагаригт нэгдлүүд, полицагаригт нэгдлүүдийн хэмжээ өсч байдаг. Энэ нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Бүүр хорт хавдар үүсгэгч мөн хэмээсэн ангилалд бичигддэг.

ХЭН ТОДОРХОЙЛОВ?

International Agency for Research on Cancer буюу товчлосноор IARC- Олон улсын хавдар судлалын агентлаг гэж байдаг. Энэ байгууллага хавдрын эрсдлүүдийг судладаг бөгөөд бүтээгдэхүүнүүдийг 1; 2; 3 бүлэгт хуваадаг.

1-р бүлэг. Энэ бүлэгт хавдар үүсгэгч мөн гэж ангилагдсан бүтээгдэхүүнүүдийг оруулдаг.

2-р бүлэг. Хавдар үүсгэдэг байх магадлалтай буюу судалгааны шатанд явж байгаа бүтээгдэхүүнүүдийг оруулдаг.

3-р бүлэг. Хавдар үүсгэдэггүй нь нотлогдсон бүтээгдэхүүнүүд

МАХ ХААНА ОРОХ ВЭ?

Улаан мах, чанасан, шарсан, утсан махны хэтэрсэн хэрэглээ 1-р бүлэгт ордог. Дахиад тодруулж хэлбэл “Хорт хавдар үүсгэгч мөн” хэмээн ангилагддаг. Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл болон бүх листийг харж болно.

https://www.iarc.who.int/wp-content/uploads/2018/07/pr240_E.pdf

ДҮГНЭЕ

Бид газрын хол байгаа солонгосчууд шиг солонгос хоол ихээр иддэггүй. Тэдний хавдрын шалтгаан халуун ногоонд биш давсны хэрэглээнд байдаг. Эмнэлгийн салбар хөгжсөн учир хавдраар тэргүүлдэг ч үхлээр тэргүүлдэггүй.

Харин бидний махны хэрэглээ ямар билээ. Асуудлаа оновчтойгоор харахгүйгээр бусдаас буруутныг хайдаг хандлага бол энэхүү солонгос хоолны мэтгэлцээн дээр харагдаж байна шүү!!!

Солонгос хоол хорт хавдар үүсгэнэ гээд лавшаа, цуйван, хорхог боодгоо шүтээд байх нь өнгөцхөн дүгнэлт хийхэд хүргэдэг. Харин ч тэд хоолныхоо хажуугаар панчаан яагаад заавал хэрэглээд байна, яагаад боловсруулаагүй ногоо жимс хэрэглээд байна, яагаад халуун ногоогоо тосонд шарж улайлгаад байна гэдгийг мэдэж, маш сайн суралцах ёстой.

Сурдаггүй юм аа гэхэд иддэгийг нь биш, хийдгээс нь хуулах ёстой.

Хүнсний Инженер Оюунгэрэлийн ГАЛ-ОЧИР

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.