Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготов таалал төгслөө.
Д.Доржготов 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар Чингис хаан одонг хүртэж, БШУЯ, НЗДТГ хамтран хоёр өрөө байраар мялаасан юм.
Монгол орны газар хөрсний лавлах толь бичиг болсон буурал эрдэмтэн 86 насандаа таалал төгслөө. Гүн эмгэнэл илэрхийлье.