Энэ жилийн нэгдүгээр сард БНСУ-ын DJ, инфлюнсер Yesong Монголд ирж тоглосон билээ.
Харамсалтай нь тэрбээр хүний амь хөнөөсөн хэргээр 10 жилийн ял сонссон байна.
Тодруулбал, тэрбээр 2024.07.10-ны өдөр Сөүл хотноо согтуугаар жолоо барьж байгаад хоёр удаа осол хийсэн байна. Эхний ослын дараагаар тэрбээр хохирогчтой ярилцаж, тусламж үзүүлэлгүй хэргийн газрыг орхин явжээ. Улмаар хөдлөөд явж байгаад дахин осол хийсэн бөгөөд уг ослын улмаас нэг хүн өөд болсон байна.
БНСУ-ын DJ, инфлюнсер Yesong-д прокуророос 15 жилийн ял төлөвлөсөн бол анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн ял оноожээ. Yesong-ийн өмгөөлөгч уг ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандах болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.