Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын албан хаагчид БНХАУ-ын “Хайнань”-д аялж байгаад нэг нь өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг өчигдөр /2024.10.22/ гарчээ. Хэргийг тодруулбал, тус газрын 10 гаруй албан хаагч “Хайнань”-д аялж байгаад О гэгч нь 21 давхар өндөр барилга дээрээс унаж, амь насаа алдсан хэргийг БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ.