Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

    06/24/2026

    КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

    06/24/2026

    Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

    06/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тэргүүтэй дарга нар 540 тэрбумын үнэлгээтэй алтны орд хулгайлжээ
Мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тэргүүтэй дарга нар 540 тэрбумын үнэлгээтэй алтны орд хулгайлжээ

Эрхэм админBy Эрхэм админ10/30/2024Updated:10/30/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа газрын доорх баялаг болох 540 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 2 тонн алтны нөөцтэй ордыг  ОНӨААТҮГ-ын эзэмшилд шилжүүлж байгаа нэрийн дор хулгайлжээ.

Энэ түүх 2017 онд 2 тонн нөөцтэй алтны ордыг эзэмших эрх бүхий “Эрдэнэсийн эрэг” гэх ХХК-ыг байгуулж байснаас эхлэлтэй. Тус компанийн 34 хувийг ОНӨҮГ болох Төв эрдэнэс, 66 хувийг Голд Харбор гэх хувийн компани  эзэмшихээр тохиролцжээ.

Гэвч эцсийн дүндээ “Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” гэх газар байрлах 2 тонн алтны нөөцтэй орд хэрхэн замхарч, Голд Харборын эзэмшилд бүрэн очихоор болсныг тайлбарлая.

Хэргийг он цагийн дарааллаар өгүүлбэл:

2017 он

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 2017 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа одоогийн Засаг дарга Д.Мөнхбаатар, одоогийн Зуун мод сумын Засаг дарга Д.Сарангэрэл, тухайн үеийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, одоогийн “Эрдэнэсийн эрэг” компанийн ТУЗ-ийн дарга Г.Сурмаа нартай хамтран “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-г байгуулжээ.

Гэтэл өнөөдөр Төв Эрдэнэс 34%, “Голд Харбор”-ын 66 хувийг нь эзэмшдэг 2 тонн алтны нөөцтэй ордыг эзэмших эрх бүхий “Эрдэнэсийн эрэг” ХХК нь Голд Харборийн эзэн Г.Ууганхүүгийн 100 хувийн эзэмшилд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Уг нь тэд нээлттэй сонгон шалгаруулалт хийж хамтралын компаниа сонгох ёстой байсан атал гуравхан хоногийн өмнө байгуулсан Голд харбор компанийг ногоон гэрлээр сонгосон хачирхалтай.  

2022 он

Харин 2022 онд одоогийн “Эрдэнэсийн эрэг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Сурмаа захиалагчдынхаа даалгаврыг биелүүлж, компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулан өнөөх алтны ордоо хулгайлах төлөвлөгөөгөө шат ахиулжээ.

Тодруулбал тус компанийн ТУЗ-д орон нутаг буюу Төв Эрдэнэсийг төлөөлж 3, Голб Харборыг төлөөлж 4 гишүүн багтдаг. Харин 2022 онд компанийн дүрмийг өөрчлөхдөө аливаа асуудлыг ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхоор биш олонхын шийдвэрээр шийдвэрлэхээр болгожээ. Ингэснээр Голд Харборын 4 гишүүн бие даан шийдвэр гаргах боломжтой болж байгаа юм.

2024 он

Харин одоо ТУЗ-ийн дарга Г.Сурмаа цагаан дээр хараар бичсэн баримтыг үгүйсгэж, компанийн дүрмээ өөрчлөөгүй гэж зүтгэж байгаа нь түүний увайгүй үйлдэл хэрээс хэтэрснийг харуулна.

Үүгээр зогсохгүй хамгийн хачирхалтай нь бүтэн 7 жилийн өмнө Төв аймгийн дарга нар өөрсдөө орон нутгийн өмчит газар 34 хувь эзэмшихээр хувийн компанитай гэрээ хийчихсэн хэрнээ энэ асуудлыг одоо мэддэг дарга даамал, ТУЗ-ийн гишүүн, нэг ч хүн алга.

1.Тухайн үед Ж.Батжаргалын өгсөн даалгаврыг яв цав гүйцэлдүүлж байсан одоогийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн орон нутгийн өмчит Төв Эрдэнэсийн 34 хувь нэг хүний өмчлөлд очсоныг огт мэдэхгүй юм гэнэ.

2.Харин дараагийн мэдэхгүй гэх хариултын эзэн нь “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ын даргаар томилогдож байсан одоогийн Зуун мод сумын Засаг дарга Сарангэрэл юм.

Одоогийн  Зуунмод сумын Засаг дарга Сарангэрэл нь 2017 онд ТУЗ-ын гишүүн, 2019 оны 4 сарын 11-ны өдөр “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн даргаар томилогдож байсан атлаа “уг асуудлыг би ёстой мэдэхгүй байна” гэх хариултыг өгч байгаа нь асуудлыг бүр ээдрээтэй болгож байв.

Тэр ч байтугай 2018 онд Заамар сумын иргэд энэ ордын асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандахад одоогийн Зуунмод сумын Засаг дарга Сарангэрэл компанийн биет төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож байсан баримт бий. Ийм атлаа мэдэхгүй, бүү мэд болчихсон нь хулгайн хэргээ илт халхавчлан далдалж байгаа үйлдэл юм.

Үүгээр ч зогсохгүй хэргийн эзэн хэнгэргийн дохиур болох аймгийн орлогч дарга Г.Сурмаа болсон явдлаас бас л дээрх хоёр дарга шиг бултаж бүх зүйл хууль дүрмийн дагуу явж байгаа гэх жижүүрийн хариултыг өгч байв.

Харин өчигдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 9-ны шөнийн 12 цагт төв аймгийн ИТХ-ын ээлжит хурлаар Г.Сурмаа “Төв эрдэнэс”-тэй холбоотой асуудлыг танилцуулж, хүн итгэмээргүй ноцтой зүйлийг ярьжээ. 2017 оноос хойш 41 ИТХ-д нэг ч удаа үйлдвэрийн газрын тайлан тооцоог танилцуулж байгаагүй атлаа өнөөдөр ингээд оруулж ирж байгаа нь хулгайгаа дуусгаад зугтах гэсэн санаа юм. Ингэхдээ “Голд Харбор төв аймгийн 100 жилээр хандив өгсөн. 100 сая төгрөгийн өрөнд орсон тул Голд Харборт орон нутгийн үлдсэн 34 хувийг өгөхөөс өөр аргагүй болсон” гэж ИТХ-ын гишүүдэд тулган “шаарджээ” гэхэд хилсдэхгүй.

Ийнхүү 540 тэрбумын төгрөгийн үнэлгээтэй алтны ордыг хамсан, хамжиж хулгайлж байгаа хууль бус үйлдэлд хууль хяналтын байгууллага, АТГ, Төвийн бүсээс сонгогдсон гишүүд гээд эрх байгууллага албан тушаалтан, албан байгууллагууд анхаарахгүй бол газар доорх баялгаа хулгайч дарга нарт алдаад дуусах нь.

Үргэлжлэл бий..

 

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.