Дуучин Агиймаа нярай хүүхэдтэйгээ эмнэлэгт байгаа сэтгэгдлээ ийнхүү бичжээ.
Шинэ 7 хоногийн мэндээ…
2сартай хүүтэйгээ дүүргийн эмнэлэгт хэвтсэн юм.Эмнэлгээс хоол өгөхгүй байна гээд юм бодолгүй стори оруулсан чинь олон хүн хурдан эдгээрэй,зарим нь хоол цай аваад очоё гэсэн байсан.Санаа тавьсан,баяр хүргэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсдээ хүү бид 2ын зүгээс чин сэтгэлээсээ баярллаа.Гэрээс эргэлт ирж байгаа болохоор надаа санаа зоволтгүй,хоол ундны хэрэггүй шүү.За тэгээд мэссежнүүдээ уншиж суутал олон хөхүүл ээжүүдийн сэтгэгдлүүд бас иржээ.Эрүүл саруул болоод гардагч одоо болтол сэтгэлдээ гомдолтой байдаг зүйл нь эмнэлэгийн хоолны хувиарлалтын асуудал.Хэвтэн эмчлүүлж байгаа бор хоолонд орсон хүүхдүүдэд хоол өгдөгдөө.Тэгсэн хөхүүл нярайтай ээжүүд хоол авая гээд очихоор цааргалаад өгдөггүй нэг сонин асуудал байна аа.Гүээ одоо тэр эхчүүд чинь хоол идэж хөхөнд сүү орж байж хүүхдээ хооллоно биздээ.Хөөрхий хөхүүл эхчүүд нь аяга аа бариад очихоор бага сартай нярайд хоолгүй ээ гээл буцаах юм.Би лав 3 удаа буцлаа.Яасан муухай гол зурж хямармаар хогийн мэдрэмж байдаг юм.Харьцаа хандлага,эмнэлгийн байр сав,тоног төхөөрөмж,орны хүрэлцээгээ сайжруулж ,жоом,бясаагаа устгадаггүй юмаа гэхэд дөнгөж төрсөн хөхүүл ээжүүдийг горьдоож хөх дэлэнг нь хавдааж байхаар наад нэг шөлөө ахиу хийгээд ялгаврлалгүй бүгдэд нь хүртээчихвэл яадаг юм болдоо!?Агааргүй орчинд шөнөжин гар хөл нь татаж сарвайтлаа,толгой тархи нь манартал хүүхдээ уйлуулахгүй гэж хичээж муужирч унатлаа холхилддог хөхүүл ээжүүд сүү сайтай байвал хүүхэд ч хурдан тэнхрээд гарнашд.Эргэлт ирэх ээжүүд ч байна,боломжгүй хоол унд ирэхгүй нь ч бас зөндөө.Хүүхдийг их бага настай/сартай/гэж битгий ялгаварлаач гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна.Эмнэлэгийн хоолны хүрэлцээ үнэхээр асуудал юм байна аа.Цаашид энэ хандлагаа гаргасаар байна гэж бодохоор харамсмаар.Заа тэгээд эмнэлэгт хэвтэхгүйг хичээж халдвар хамгааллын дэглэмээ сахиж,хүүхүүдийнхээ дархлааг сайн дэмжээрэй.Эмнэлэгт ор байхгүй агаар байхгүй жижиг орчинд шалаар л зулалдаж байгаа шүү!!! Эрүүл Мэндийн Яам